
Казахстан, ОХУ, Тажикстан, Хятад, Польш, Турк, Иран, Монгол гэсэн найман орны тамирчид оролцсон уг тэмцээнд өрсөлдсөн Г.Хэрлэн /60 кг/, С.Миярагчаа /70 кг/, Г.Түвшинжаргал /80 кг/, Б.Серик /90 кг/, Б.Сугаржаргал /Үнэмлэхүй жин/ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ. Монголын бөхчүүд Турк, Оросын багийг 5:0 өвдөг шороодуулж, финалд эзэн орон Казахстаны багт ялагдсан байна.
Шагналын сан өндөртэй эл тэмцээний аваргууд 50 мянган ам.долларын эзэн болсон бол манай бөхчүүд 20 мянган ам.доллараар шагнуулжээ. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бөхчүүдийн хамт Казахстанд зочилж, казах үндэсний бөхийн тэмцээнийг үзэж сонирхон, шагнал гардуулжээ.