Тэгвэл энэхүү арга хэмжээ товлосон цагаасаа хоцорсон ч болсон бөгөөд хэлж байсан шигээ 76 хүн цуглуулаагүй зэргээс шалтгаалан уг арга хэмжээ олон нийтийн анхааралд хүрч чадсангүй.
Энэ үеэр “Баян ядуугийн ялгааг багасгах” “малчдын нийгмийн асуудалд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх” “төрийн нэрээр хяналт шалгалтыг хувийн үзэмжээр хийх, үнэлэхээ болих” “жендрийн тэгш байдлыг хангах” “өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал” “мэргэжилгүй залуусыг сургаж чадавхижуулах” “залуу өрх гэр бүлийг орон сууцжуулах бололцоог хангах” зэрэг асуудлуудыг барьцгаасан байх бөгөөд эдгээр лоозон бүрийг УИХ-ын гишүүдэд дамжуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээх гэнэ.