Олон улсын хүний эрхийн 65 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж Монголын ХЭҮК-оос телевиз, мэдээллийн сайт, сонины сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” сэдвээр шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг нэг сарын хугацаатай улс орон даяар зарласан билээ. Уралдааны дүн гарч нийтлэл, нэвтрүүлгийн төрөлд амжилттай оролцсон сэтгүүлчдэд өнөөдөр шагналыг нь гардууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд
Шилдэг нийтлэлийн төрөлд:
1-р байр "Сэтгүүлчид хандлагыг өөрчилж чадна" нийтлэлээр С.Отгонсүрэн “Ньюс” агентлаг NEWS.MN сайт
2-р байр "Хар дарсан зүүд" нийтлэлээр МУСГЗ Г.Жамъян "Монголын Үнэн" сонин
3-р байр "Айдас хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоход хүний эрхийн боловсрол чухал үүрэгтэй" Х.Монголхатан "Зууны мэдээ" сонин
Шилдэг нэвтрүүлгийн төрөлд:
1-р байр "Хүний эрхийн боловсрол" нэвтрүүлгээр Б.Пүрэв МҮОНТВ
2-р байр "Ядуус золиос" нэвтрүүлгээр М.Бүжинлхам ETV
3-р байр "Амьдрал хайраар эхэлж хайраар дуусах ёстой" нэвтрүүлэг Орхон аймаг дахь ETV тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.
С.СҮРЭН