Хүйтний эрч чангарна.

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Малчдад зориулсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

2013 оны 12 дугаар сарын 10-ны 20 цагаас 12 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.    

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2013 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   12-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14, 15-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-13-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус,өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж