Хэлээрээ удирддаг тэргэнцэр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Хэлээрээ удирддаг тэргэнцэр бүтээжээ

Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцрийг улам боловсронгуй болгож сайжруулах ажлыг зохион бүтээгчид эрэлхийлсээр байдаг билээ.

Дөрвөн мөч нь дөрвүүлээ хөдөлгөөн хийх чадваргүй болсон хүмүүс тэргэнцэрээр өөрөө явах боломжгүй байдаг. Хэн нэгний тусламжгүйгээр өөрөө тэргэнцрээ удирдан хөдөлгөх боломжийг олгосон шинэ загварын тэргэнцрийг бүтээжээ.

Уг тэргэнцэр нь бичил удирдлагатай ба уг удирдлагыг амандаа хийгээд хэлээрээ удирдах аж. Энэхүү тэргэнцэрийн тусламжтайгаар хэн нэгнээс үргэлж хараат байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бага ч гэсэн хөдөлгөөнийг өөрөө бие даан гүйцэтгэх боломжтой болох юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж