Ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмалын газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон хөдөлгөөний талаарх мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн сард Дорноговь аймгийн Оорцогтолгой, Өндөржавхлан зэрэг дөрвөн ордын ашиглал­тын тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна.

Өндөр жавхлангийн 985.5 га газарт “Мига-Эрин” компани олборлолт явуулахаар болсон бол “Эс Ти Эй” компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 563 га бүхий Оорцогтолгойн ордод олборлолт явуулах эрх авчээ. Үүнээс гадна Баянхонгор, Төв аймагт шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна. Харин өнгөрсөн сард уул уурхайн 45 тусгай зөвшөөрлийг цуцалсны тав нь ашиглалтын тусгай зөвшөөрлсөн байжээ.

Эх сурвалж: http://ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж