Улсын хэмжээнд 73075 эх амаржжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 73075 эх амаржжээ

Үндэсний статистикийн хорооноос сар тутмын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тоон мэдээллийг танилцуулдаг ээлжит хурал өнөөдөр /12.10/ боллоо. Хэрэглээний үнийн улсын индекс буюу та бидний хэлж заншсанаар инфляци арваннэгдүгээр сард өссөн дүн гарчээ.

I. Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд 2013 оны эхний 11 сард 73075 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 73445 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4748 буюу 6.9 хувиар, хүүхдийн тоо 4827 буюу 7.0 хувиар өссөн байна.

  Улсын хэмжээгээр энэ оны эхний 11 сард нялхсын эндэгдэл 1033 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 0.4 хувиар, 1-5 хүртэлх насандаа 1284 хүүхэд эндэж, 25 хүүхэд буюу 2.0 хувиар өсчээ.

  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 11 дүгээр сарын эцэст 42.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мян.хүн буюу 6.3 хувиар өсчээ.Ажиллах хүчний 2013 оны 3 дугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1176.0 мянга байгаагийн 618.4 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 557.6 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж