Д.Эрдэнэбат гишүүн бухимдав

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат гишүүн бухимдав

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бухимдуу яваа бололтой. Арга ч үгүй биз. Намынх нь үнэт зүйл нь алга болчих гээд, өргөдөл өгч танхимынхаа гишүүдээ "сандралд" оруулаад байгаа болохоор тэр биз.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Р.Амаржагал гишүүнийг хэн явуулах хүсэлтэй, хэн нь явуулах хүсэлтгүй байгаа зэргийг хэлэлцсэн. Тэгвэл Д.Эрдэнэбат гишүүн "Зарим гишүүд маань хүний эрхэд дуртай болсон байна. Ардчилсан нам, төдийгүй энэ нийгэмд үнэ цэнэтэй зүйл хэрэгтэй. Тэр дундаа үнэ цэнэтэй хүн хэрэгтэй. Р.Амаржаргал гишүүн өнөөдөр хариуцлага хүлээнэ гэж байна. Хэний төлөө, хэний өмнөөс яах гэж хариуцлага хүлээж байгааг ойлгохгүй байна. Улс төр, нийгэм, эдийн засагт арав гаруй жил явсан гаж тогтолцоо АН гарч ирснээрээ илэрч байгаа гэж би үзэж байна. Р.Амаржаргал гишүүн энэ үгээ АН-ын бүлгийн хуралдаанд нэг удаа орж ирээд хэлсэн бол би өөр хандах байсан. Харамсалтай нь энэ үгээ хэлээгүй. Энэ хүн ажлаа хийх ёстой, хамтарч хийх,  туршлагатай хүн нь хамгийн түрүүнд ухарч байгаад гайхаж байна" гэж бухимдлаа илэрхийлсэн юм.  Ямар ч гэсэн АН-ын гишүүд Р.Амаржаргал гишүүнийг явуулахгүй хэмээн ширүүхэн хэлээд өнгөрөв. УИХ-ын пүрэв гаригийн хуралдаанаар ч олон гишүүд бухимдах бололтой.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж