
Энэ чиглэлд “Тэнүүн огоо” ХХК-ийн том оврын автобус үйлчилгээнд явж байна. Сурагчдын автоус нь Орбитын эцсээс 07:15 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 115-р сургууль дээр 07:21 цагт ирэх юм байна. 42-р дунд сургуулийн буудалд 07:30 цагт, 12-р сургуулийн буудалд 07:41 цагт ирж, 07:43-07:48 цагийн хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн буудлуудад зогсон 07:51 цагт 36-р сургуульд ирэхээр нийслэлийн тээврийн газраас төлөвлөсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.