Тус шаардлагад, ХЭҮК-ийн тухай хуульд заасны дагуу жил бүр гаргадаг тайлангаа ард түмэнд нээлттэй тайлагнаж, өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн хамгийн гол зөрчил нь морь унаач хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах асуудал мөн гэсэн дүгнэлтээ ямар судалгааны үндсэн дээр гаргаснаа нийтэд тайлбарлах, ийнхүү тайлбарлахдаа УБ хотын утааны асуудал, гэмт хэрэг зөрчлийн тоо, хөрсний бохирдол, гол горхи ширгэж байгаа асуудлууд яагаад хүний эрхийн зөрчилд тооцогдохгүй байгаа тухай үндэслэлийг 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор нийтэд танилцуулахыг шаардаж байна.
Мөн Монгол Улсад Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө хэрхэн хамгаалагдаж байгаа талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн заалт тус бүр дээр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийн дагуу хийх шаардлагатай байгаа ажлуудын жагсаалт, төлөвлөгөөг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний биелэлт болон шинээр батлагдсан хууль тогтоомж, захиргааны шийдвэрүүд хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар хэдийд ямар зөвлөмж, санал, дүгнэлтүүд гаргасан, тэдгээр нь хэрхэн биелсэн тухай УИХ-д нээлттэйгээр яаралтай тайлагнахыг шаардаж байна гэжээ.
Монгол Улсын ХЭҮК-ыг МАХН-ын зүгээс Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага хэмээн хүндэтгэн үзэж, аливаа үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин туслаж ажиллахыг эрмэлзэж ирсэн байна. Харамсалтай нь ХЭҮК дүр исгэсэн байдлаар хандаж, тус комиссын дарга, гурван гишүүд нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гэж үзэж байгаа тул Олон улсын хүний эрхийн өдрөөр шаардлагаа хүргүүлж байгаагаа онцолсон юм.