Инфляци 12 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Үндэсний статистикийн хорооноос сар тутмын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тоон мэдээллийг танилцуулдаг ээлжит хурал өнөөдөр боллоо. Хэрэглээний үнийн улсын индекс буюу та бидний хэлж заншсанаар инфляци арваннэгдүгээр сард өссөн дүн гарчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.3  хувь, оны эхнээс 11.1 хувь, жилийн өмнөхөөс 12.0 хувиар өссөн байна. Инфляци ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, гутал, орон сууц,  цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ. Жил бүрийн өдийд түлш, дулаан, цахилгаан, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ өсдөг ч инфляцийн уг өсөлт жилийн өмнөхтэй харьцуулахад хэт өндөр байгаа юм.

Инфляцийн төвшинг тогтоохын тулд статистикчид одоогоор 320 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглээний улсын индексэд оруулан тооцож буй ажээ. Ингэхдээ хүнсний бараа, гэр ахуйн тавилга, бараа, эм, тариа, эмнэлэг, тээвэр, зочид буудал, боловсрол, шуудангийн үйлчилгээ гэх зэрэг нийт 12 бүлгийн бүтээгдэхүүн, үйлчилгэээний үнийн өсөлт, бууралтыг инфляцитай уялдуулдаг байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж