Эдийн засгийн сайдын гавьяа

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн сайдын гавьяа

Шинэ долоо хоногийн эхний өдөр гэхэд жиргээчид үйл явдалтай, идэвхитэй байлаа, энэ өдөр. Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан болж байгаатай холбогдуулан жиргээчид хуучны дурсамжаа сэргээсэн юм. Энэ дунд жиргээчдийн хамгийн их шуугиулсан нь МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ардчилсан холбооны анхдугаар хуралдаанд Орост сурдан оюутнуудаа төлөөлөн үг хэлж байсан” гэсэн зураг бүхий жиргээ байлаа. Түүний хувьд 1992 онд Ардчилсан хүчний холбооны гишүүн байсан үеийн зургаа оруулсан байлаа.  Энэ нь жиргээчдийн дунд МАН-ын гишүүн МоАХ-ын гишүүн байсан бол АН-ын гишүүн гэсэн үг гэх мэтээр түүнийг шүүмжилсэн боловч тэрээр АН-ын гишүүн биш гэдгээ шүүхээр тогтоолгосон гэсэн тайлбарийг хийсэн байсан юм. Мөн тэрээр Ардчилсан холбооны 24 жилийн ойн хүрээнд ингэж жиргэсэн байв.

-Л. Энх-Амгалан ‏@enkhamgalanmp8 Dec

@AnkhbayarD @tanhai_emee @ochuluunbileg тэр үеийн өлгийтэй хүүхдүүд мэдэхгүй .ардчилал,чөлөөт хэвлэл бий болоход өчүүхэн ч гэсэн зүтгэсэн.

-Л. Энх-Амгалан ‏@enkhamgalanmp7 Dec

@OChuluunbileg @ankhbayard битгий хүн гүтгээд байгаарай моах ын гишүүн байсан болохоос биш АН гишүүн байгаагүй гэдгээ шүүхээр тогтоолгосон.

Мөн энэ өдрийн жиргээний гол сэдэв бол АН-ын гал тахидаг сайд Гавьяат эдийн засагч уу гэсэн мэдээлэл олныг шуугиулсан. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Баятбаярын Гавьяат эдийн засагчийн тэмдэг зүүсэн зураг сошиалаар тарсан байсан юм. Энэ нь жиргээчдийн дун Гавьяат эдийн засагч мөн эсэх нь эргэлзээ басхүү шүүмжлэлийг дагуулсан юм. Монгол Улсын эдийн засаг ямар байгааг гавьяат сайдаас асуух хэрэгтэй. Эдийн засгийг хямралд оруулсан учраас гавьяат өгсөн гэх мэтээр шүүмжилж байсан юм. Гэвч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрөгч 2012 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Гавьяат эдийн засагч цол тэмдэгээр шагнасан байна.

Дараагийн гол сэдэв бол өчигдрийн 15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзсан явдал байлаа. “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээн үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, түүний хүрээнд УИХ-ын хийх ажил, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар ярилцсан уулзалт болсон. Хаалттайгаар дөрвөн цаг үргэлжилсэн уг уулзалтаар юу ярьж байгаа, яагаад хаалттай болсон нь жиргээчдийн дунд асуулт дагуулсан юм. Хэрэв ухаалаг төр лүү шилжих гэж байгаа бол ард түмнээс нуух асуудал байхгүй, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзахын тулд нууцалж, хаалттай хуралдах нь буруу гэж шүүмжлэх жиргээчид байсан бол хэн юу хийхээ тодорхой болгож, Том төрөөс хурдан ухаалаг төр лүү шилжих хэрэгтэйг сануулж байсан юм. Нэг өдөр гэнэт ухаалаг төртэй болохгүй ч ухаалаг төрийн бий болгохын төлөө Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-тайгаа хамтраад, улстөрийн намууд нь зөвшилцөлд хүрч ажиллах ёстой гэж төрийн түшээдэд хаягласан жиргээ олон байлаа.

Энэ өдрийн жиргээний гол сэдэв нь МоАХ-ын 24 жилийн ойн байрын эргэн тойронд болон гал тахидаг сайдын гавьяаг үнэлсэн түүх болон Том төрөөс ухаалаг төр лүү шилжих төрийн бодлогууд байлаа. Харин өнөөдрийн сэдэв юу байхыг жиргээчдийн оюун ухаан мэдэх биз ээ.

Тоймлосон: Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж