”Бафана Бафана”-гийн мөрөөдөл биелсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

”Бафана Бафана”-гийн мөрөөдөл биелсэнгүй

”Бафана Бафана”-гийн мөрөөдөл биелсэнгүй
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө болж, зохион байгуулагч Өмнөд Африкийн баг Уругвайн шигшээд 3:0 харьцаатай бут ниргүүлснээр дэлхийн аваргын дараагийн шатанд шалгарах чин хүсэл нь талаар өнгөрөв бололтой.
Претория хотын "Лофтус Версфельд" цэнгэлдэхэд болсон тоглолтын гол баатар нь Диего Форлан байв. Тэрбээр тоглолтын 24 дэх минутад хүчтэй довтолгоо гүйцэтгэж, тооны харьцааг нээсэн бөгөөд талбайн эзэд довтолгоондоо илүү анхаарч, хариуг нь барихаар хичээсэн ч 75 дахь минутад "Бафана Бафана"-гийн хаалгач Итумеленг Куне улаан картаар торгуулж, талбайг орхисноор тоглолтын хувь заяа тодорхой болсон юм. Хаалга руу довтолж байсан Суаресийн хөлд саад тавьсан учир талбайн шүүгч Кунед улаан карт гардуулсан. Ингээд торгуулийн цохилт гүйцэтгэх болж, Форлан "орлогч" хаалгач Мунеб Жозефсийн хаалгыг ганган гоолоор мялаасан. Талбайд 10-уулаа үлдсэн Карлос Альберт Паррейрагийн шавь нар хариу гоол оруулах гэж тэмцэлдэх хооронд Өмнөд Америкийн төлөөлөл дахин гоолдсоноор тоглолтын цэгийг тавьжээ. Энэ удаад гоолын эзэн нь Альваро Перейра байв.
Ийнхүү хэсгийн хоёр тоглолтын дараах байдлаар Уругвайчууд дөрвөн оноотой хэсгээ манлайлж байгаа бол эхний тоглолтдоо Мексиктэй тэнцсэн "Бафана Бафана" хэрэв дараагийн шатанд өрсөлдөхийг хүсч байвал Францын багийг зайлшгүй ялах хэрэгтэй боллоо. Гэхдээ тэдний ирээдүйд бусад багуудын амжилт чухал нөлөөг үзүүлэх учиртай.
"А" хэсэгт багтсан Франц болон Мексикийн багийн тоглолт өнөөдөр шөнө Плокване хотод болох юм. Харин "Бафана Бафана" хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх мягмар гаригт Францын багийн эсрэг хийнэ.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж