Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө цахимаар шалгах боломжтой болжээ. Цахимаар шалгахын тулд Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn хаягаар орж, бүртгүүлэн, сар бүр шимтгэлээ хэдий хэмжээгээр, хугацаандаа төлж байгаа эсэхийг шалгаж болох юм байна.
Тодруулбал, тус сайт руу ороход баруун гар талын хэсэгт Даатгуулагчийн царим мэдээлэл гэсэн хэсэгт дарж, шинээр бүртгүүлээд шимтгэл төлөлтөө цаашид шалгаж байх нууц үг, бүртгэлийг и-мэйлээрээ хүлээн авах ажээ. Ийнхүү нууц үг, мэдээллээ ашиглан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хаана ч явж байсан цахимаар шалгах боломжтой болсоныг албаныхан онцоллоо. Уг мэдээлэлд он, сар, цалингийн хэмжээ, төлсөн шимтгэлээс ажил олгогч болон даатгуулагч хэдэн төгрөг төлж байгааг мэдээллэх ажээ. Түүнчлэн шимтгэлээс тэтгэврийн, эрүүл мэндийн санд хэдэн төгрөг төлж буйг нарийвчлан мэдэх боломжтой. Сануулахад, өмнөх сарын мэдээллийг дараа сарын 15-наас хойш мэдээллэх юм байна.
Одоогийн байдлаар НДЕГ-ын уг цахим хаягаар хандан 2006-2013 оны шимтгэл төлөлтөө харах бол ирэх оноос шимтгэлээ хянах мэдээллийн сан улам нэмэгдэх ажээ. Мөн цаашдаа шимтгэл төлөлтөөс гадна нэрийн данс, тэтгэвэр авагч, эрүүл мэндийн зардал, тэтгэмж авсан мэдээлэл зэргээр нийгмийн даатгалаас үзүүлдэг үйлчилгээний мэдээллийг цахимаар авч байх боломжийг албаныхан хангах юм байна.
У.БОЛОР