Анагаах ухааны салбарынхан ололт амжилтаа танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Анагаах ухааны салбарынхан ололт амжилтаа танилцуулж байна

“Анагаах ухааны салбарын 2013 оны ололт” үзэсгэлэн, цуврал лекц Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд болж байна. Тус үзэсгэлэнд Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагууд энэ онд бүтээсэн шинэ бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа бүтээлүүдтэй танилцаж “Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо нэн чухал. Үзэсгэлэн гарахын зэрэгцээ 2013 онд хэрэгжүүлж дүүргэсэн төслүүдийн үр дүнгээр цуврал лекц зохион байгуулж байгаа нь өөрийн хийсэн судалгааны оргил хэсгийг нийтэд тайлбарлан таниулах чухал ач холбогдолтой юм. Цаашид жилээс жилд тус үйл ажиллагаа өргөжиж, шинэ мэдлэг, туршлага, шинэ бүтээлийн индэр болж анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэж хэллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж