Санхүүгийн зах зээлтэй холбогдох шийдвэрийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зах зээлтэй холбогдох шийдвэрийг гаргажээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит
хуралдаан болж санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн
нэгжүүдтэй холбогдох шийдвэрийг гаргалаа. Ээлжит хуралдаанаар бичил
санхүү, даатгал, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд зарим банк бус
санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ХХК-иудад тусгай
зөвшөөрөл олгох болон түдгэлзүүлэх, хугацааг нь сунгах шийдвэр гаргасан
байна.

Бичил, санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-“ЭЛТИЗЭ” ХХК-ид
банк бус санхүүгийн зээл, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр
зөвлөгөө, мэдээлэл өгөх, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
олгох,

-“Премьерпойнт” ХХК-ид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Ашидтүвшин финанс” ББСБ, “Хайрхан Агула” ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,

-“Хутагт гэрэгэ” ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Монбизнес экспресс” ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,

-“Партизаны
тэнхлэг” ХЗХ, “Саруул баян” ХЗХ, “Эвт жаргалант” ХЗХ-ны хадгаламж,
зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгасан байна.

Даатгалын зохицуулалтын хүрээнд:

-“Тэнгэр даатгал” ХХК-ид хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ.

Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Эс Жи Капитал” ХХК-ийн брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,

-“Тень
Ди Сек” ХХК, “Бага хээр” ХХК, “НИКИ” ХХК, “Юу Жи Эс” ХХК, “Санхүүгийн
хөгжил инвест” ХХК, “Очир-Эрдэнэ инвест” ХХК-ийн брокер, дилерийн үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Грийт секьюритис” ХХК-ийн брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Ханш инвест” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох,

-“Шинэст”  ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх шийдвэрийг гаргажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж