Германы ерөнхийлөгч олимпийг бойкотолно

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Германы ерөнхийлөгч олимпийг бойкотолно

Германы ерөнхийлөгч Йоахим Гаук ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийг бойкотолно гэдгээ мэдэгдлээ. Ирэх оны хоёрдугаар сард Хар тэнгисийн эрэгт болох өвлийн олимпийг бойкотолж буй анхны улстөрийн зүтгэлтэн нь ийнхүү Гаук болж байна.

Германы “Der Spiegel” хэвлэлд мэдээлснээр ОХУ-д хүний эрх зөрчигдөж буй байдлыг, тодруулбал, ижил хүйстнүүдийн эрхийг хязгаарлаж буй хууль баталсныг эсэргүүцсэндээ ерөнхийлөгч Гаук дээрх шийдвэр гаргасан гэнэ. Энэ талаар Гаук өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газарт мэдэгдсэн байна.

Германы ерөнхийлөгчийг дээрх шийдвэр гаргахаас өмнө олон улсын урлаг, соёлын одод, хүний эрхийн төлөөх идэвхтнүүдээс өвлийн олимпийг бойкотлох уриалга гаргаж байсан юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж