Орос болон НАТО-гийн эрдэмтдийн хамтарсан баг хамар мэт хоолой бүхий 1000 гаруй төрлийн химийн бодис тодорхойлох чадвартай электрон хамрыг зохион бүтээжээ.
Уг хамрыг ашиглан төрөл бүрийн дэлбэрэх бодисоос гадна хордуулах болон мансууруулах бодисын маш нарийн дозыг илрүүлж чадах аж. Тиймээс уг хамрыг сүүлийн үед ихээхэн айдас дагуулах болсон төрөл бүрийн терорист халдлагаас урьдчилан сэргийлэх ажилд ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Мөн нуранги доороос хүн хайх ч боломжой гэнэ. Нуранги дор дарагдвал уг хаалттай орчинд аажмаар хүний үнэр хуримтлагдана.
Энэ үнэр нурангид бий болсон ан цаваар нэвтрэн гадагшилснаар электрон хамар түүнийг мэдэрч, хүний байршлыг илрүүлэх юм байна.
Т.БИЛГҮҮН