Өлгий хотыг хөгжүүлэх төлөвлөгөө хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Өлгий хотыг хөгжүүлэх төлөвлөгөө хийгдэнэ

Өлгий хотыг 2014-2034 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэнэ

“Баян-Өлгий аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” ажлын зураг төслийн гүйцэтгэгчээр “ХБХДТ” ХХК, Герман улсын “АЙ-ЭС-ЭЙ интернейшнл” компаниудын түншлэл шалгарсан билээ.

Тэгвэл өнгөрөгч баасан гариг /12.06/ аймгийн Засаг дарга Х.Дармен БХБЯ-ны ХБГХБХЗГ-ны мэргэжилтэн Б.Серик, “ХБХДТ” ХХК-ны захирал Ц.Хуягбат, Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд аймгийн Орлогч дарга Н.Санатбек, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга О.Насихат, аймгийн ерөнхий архитектур Марат, Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай, орлогч Салтанат нар оролцлоо.

Өлгий хот нь хот төлөвлөлтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлосон 3 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, 1973 онд боловсруулсан анхы ерөнхий төлөвлөгөөнд 1983, 2003 онуудад шинэчлэгдэн хийгдсэн байна.

Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад Өлгий хотын эрх зүй болон хот байгуулалтын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, инженер геодези, газар ашиглалт, барилгажилт, байгаль экологийн нөхцөл, инженерийн дэд бүтцийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ зэрэг 20 гаруй багц төрөлжсөн судалгаа хийж нөхцөл, нөлөөллийг тооцон, төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох болно.

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж