21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлөв

БЗД-ийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Заяаг ажлаас нь чөлөөлөх нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-09-399/1640 дүгээр дүгнэлтээр түүнийг сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй болохыг нь тогтоосон байна. Тиймээс 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Цаашид тус цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад даалгажээ.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж