УИХ-ыг Ерөнхийлөгч цуглуулдаг болоосой

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ыг Ерөнхийлөгч цуглуулдаг болоосой

Өнгөрсөн долоо хоногт ирцээ бүрдүүлж чадахгүй байсан УИХ-ын эрхэм гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтад олноороо ирэв. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачлагаар "Том төрөөс ухаалаг төр лүү" зөвлөгөөн болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүдтэй уулзахаар 15.00 цагт цаг товлосон байсан.

Сүүлийн хэдэн сарын турш ирцээ бүрдүүлж чадахгүй гэж олон нийтээс шүүмжлэл хүртээд байсан эрхэм түшээд энэ удаагийн уулзалтад 50-уулаа оролцож байна. Төрийн ордны А танхимд болж буй уг уулзалтад оролцох гишүүдэд сандал олдохгүйд хүрэв. Шаардлагатай тохиолдолд ирц нь бүрдчихдэг юм болов уу эсвэл Ерөнхийлөгч урилга явуулсан болохоор ирц сайтай байсан уу бүү мэд. Ямартай ч УИХ-ын гишүүд өнөөдөр ирц сайтай байна. Дандаа Ерөнхийлөгч цуглуулдаг бол ч УИХ-ын эрхэм гишүүд ч ажлыг ч хийж өгөх байх даа.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж