
Өдгөө 52 настай Сьюзан Бойл 2009 оны “Авьяслаг британичууд” шоунд оролцсоноор дэлхий нийтэд танил болсон юм. Тухайн үед Сьюзан Бойлын шоунд анх удаа дуулсан "Дорд үзэгдэгсэд" (Les Miserables) дуурийн "Надад мөрөөдөл бий" дууг “YouTube” сайтад 140 сая очрим удаа үзсэн байснаар олны анхаарлыг татаж байсан билээ. Үүнээс хойш тэрээр таван цомог гаргаад буй аж.
Б.АНХТУЯА