
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа, туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, байр суурийг танилцуулна.
Ассамблейн чуулганы хүрээнд өнөөдөр Л.Болд Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин Кройтнертэй уулзсан байна. Тус академи авлигын эсрэг Монгол Улсын баримталж буй байр, хэрэгжүүлж буй бодлогыг сайшаан хүндэтгэлийн сертификат гардууллаа.
Энэ дашрамд сануулахад өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байгаа юм.
О.САР