Монголын Телевизүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор-2013” наадам товоо зарлажээ. Энэ жилийн “Алтан шонхор-2013” наадмыг Монголын Телевизүүдийн Холбоо, “Eagle news” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны 18.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм байна. Энэ удаагийн “Алтан шонхор-2013” наадам 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулах бөгөөд уран бүтээлчдийн материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авч байна.

Алтан шонхор наадмын номинациуд:
- Телевизийн шилдэг мэдээ
- Телевизийн шилдэг төсөл
- Телевизийн шилдэг тайзны зураач
- Телевизийн шилдэг графикч
- Телевизийн шилдэг хөтлөгч
- Телевизийн шилдэг сэтгүүлч
- Телевизийн шилдэг инженер
- Телевизийн шилдэг зураглаач
- Телевизийн шилдэг найруулагч
- Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин
- Телевизийн шилдэг дууны найруулагч
- Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг
- Шилдэг орон нутгийн телевиз
Г.ДАША
Эх сурвалж: www.Eagle.mn