Чацарганы тосыг судлахаар Тайванийн төлөөлөгчид иржээ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Чацарганы тосыг судлахаар Тайванийн төлөөлөгчид иржээ

Монголын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увсын чацарганы тосыг Тайвань улсад экспортлохоор болсон билээ. Энэ хүрээнд Тайванийн төлөөлөгч нар Увс аймагт ирээд байна. Төлөөлөгчид чацарганыг тарьж ургуулах, тосыг нь гарган авах үйл явцтай танилцаж буй. Одоогоор хэдий хэмжээний чацарганы тосыг ямар үнэ өртөгтэйгээр Тайваньд нийлүүлэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Экспортын бүтээгдэхүүний нэгэн брэнд болох боломжтой уг чацарганы тосоор хүнсний, эмийн, гоо сайхны хэрэглээнд зориулалтаар олон нэр төрлийн түүхий эд болдог тухай тариаланчид хэлдэг юм.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж