
Украйныг Европын холбоог нэгтгэхийг хүсэгчид жагсаал, цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Украйны ард иргэд ОХУ-ын нөлөөнд автаж, Европын холбоонд нэгдэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулахад саад болсон Засгийн газраа огцрохыг шаардаж байгаа аж. Уурлаж бухимдсан украйнчууд өчигдөр /ХII.8/ Киевт орших ЗХУ-ын их удирдагч агсан В.И.Лениний хөшөөг буулгаж, алхаар эвдэн, ОХУ-ын эсрэг дургүйцлээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлж буй Украйны сөрөг хүчний лидерүүд Ерөнхийлөгч Виктор Януковичид 48 цагийн дотор Засгийн газрыг тараахыг шаардсан, тулган шаардах өгсөн гэнэ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гаригт Сочид Украйны Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тус улсыг өөртөө нэгтэх асуудлыг авч хэлэлцэн гэх яриа жагсагчдын дунд газар авчээ.