Авлига буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Авлига буурахгүй байна

Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачлага” дугуй ширээний хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо.  Энэ үеэр бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын талаарх судалгааг танилцуулсан юм. Уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөр” –ийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, “Сант марал” болон “Мэрси кор” олон улсын байгууллагаас хамтран гаргасан байна.

Дугуй ширээний хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд, АНУ-аас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд дарга М.Оюунчимэг, Барилгын холбоо болон бизнесийн байгууллагуудыг төлөөлөн мэргэжлийн холбоодоос оролцсон юм.

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн дунд авлига бизнес эрхлэлтийн орчинд хэрхэн нөлөөлж буй талаарх уг судалгааг 2012 оны есдүгээр сараас явуулж эхэлжээ. Ирэх оны есдүгээр сар хүртэл хэрэгжих “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү дөрвөн судалгаа хийхээс энэ нь гурав дахь судалгаа ажээ.

Энэ талаар АНУ-ын Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнхөөс тодрууллаа.

-Гурав дахь удаагийн энэ судалгааг хэдий хугацаанд явуулж, хэчнээн байгууллагыг хамруулсан бэ?

-Судалгааг аравдугаар сард явуулсан бөгөөд нийслэлд байршилтай 330 компанийг хамруулсан.

-Судалгааны үр дүн ямар гарсан бэ. Авлига буурч уу?

-Урьд нь явуулж байсан ээлжит судалгаан дээр гарч байсан шиг эерэг үр дүн энэ удаад гарсангүй гэж хэлж болно. Харин Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ерөнхийдөө үр дүнтэй гэж үзсэн хүний тоо 13.3 хувиас 16.7 хувь болж нэмэгдсэн байна. Үүнд тал бүрийн оролцоо Тагнуулын ерөнхий газраас хүч хавсарч байгаа учраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нэмэгдэж байгаа.

Аль салбарт илүү авлига их болон бага байгаа дүн гарсан бэ?

-Судалгаанд оролцогсдын 73 хувь нь төрийн салбарт тендер болон гэрээ байгуулах үедээ авлигатай байнга тулгардаг гэж хариулсан. Үүнийг 2013 оны тавдугаар сарын судалгаатай харьцуулахад 3.9 хувиар өссөн. Мөн энэ мэт тендер, уул уурхай, барилгын салбарт авлига их байгаа нь гарсан. Бас нэг сонирхолтой үр дүн гарсан нь эмэгтэйчүүд голдуу ажилладаг компаниуд эрчүүд түлхүү ажилладаг компанийг бодоход авлигын хэргийн талаар хоёр дахин илүү байгаа юм.

-Бусад салбарын хувьд авлигад бага автаж байна гэсэн үг үү?

-Яг ч тийм биш л дээ. Боловсролын салбар гэхэд, авлига өгдөг авдаг хүмүүсийн тоо их ч үнийн дүн нь бага байдаг. Жишээ нь, нэг зуу, хоёр зуун мянган төгрөг өгөөд цэцэрлэгт бүртгүүлэх жишээний асуудалд олон хүн өртдөг ч үнийн дүнгээрээ бол бусад уул уурхай гэх мэт салбараас бага л даа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж