Швейцариуд Европын аваргыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Швейцариуд Европын аваргыг буулган авлаа

Швейцариуд Европын аваргыг буулган авлаа
Хэний ч таамаглаагүй байсан Швейцарийн баг Дурбан хотноо дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо  Европын аварга Испанийн багийг 1:0 харьцаатай буулган авч, дэлхийн аваргын ногоон дэвжээн дэх томоохон дуулианы эзэд боллоо.
FIFA-гийн дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж, агуу хүндлэл, өндөр итгэл найдвар хүлээж Өмнөд Африкт хүрэлцэн ирсэн Испанийн шигшээ багийнхны хувьд энэ үдэш үнэхээр хар дарсан зүйд байлаа. Дэлхийн цомын тэмцээнийг хэсгийн шатнаас туйлын ичгэвтэр байдлаар орхихгүйн тулд "Ялагдашгүй Армада" хэсгийн үлдсэн хоёр тоглолтдоо зайлшгүй ялах хэрэгтэй болж байна.
Тоглолтын 52 дахь минутад Желсон Фернандешийн оруулсан гоол Швейцарийн багт хожлын гурван оноо авчрахад хангалттай байсан юм. Магадгүй түүний энэ гоол дэлхийн аваргын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болон үлдэх байх.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн хэсэг болох "Н" хэсгийн эхний тоглолтууд энэ үдэш болсноор хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Харин энэ хэсэгт тэргүүлэгч байрыг Швейцариуд Чилийн багтай хуваан эзэгнэж байна. Чилийн багийн хувьд эхний тоглолтоо Гондурасын багийн эсрэг хийж, 1:0 харьцаатай хожсон юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Жан Босежур оруулжээ.
FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт тун удахгүй буюу 02.30 цагаас "А" хэсгийн Өмнөд Африк болон Уругвайн багийн тоглолтоор эхэлнэ.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж