Ц.Мөнхбаяр нарт 10-25 жилийн ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарт 10-25 жилийн ял төлөвлөжээ

ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгасан  “Гал үндэстэн холбоо”- ны  удирдах  зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах -эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдэж  харьяалал тогтоолгохоор  Улсын Дээд шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 177.2-т энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэх хуулийн заалттай юм байна. Бусад зүйлчлэлийн тухайд 5-10 жилийн хорих ял шийтгэхээр хуульд заажээ.

Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нар өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр  Засгийн газраас УИХ-д барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хэлэлцэхийг зогсоохыг   шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн.

Энэ үеэрээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр, Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан юм.

Дээрх нэр бүхий таван хүнийг олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хэргээс гадна  2012 оны 7-р сард иргэн М-ээс 67 сая төгрөгийг  сүрдүүлж авсан 2013 оны 4-р сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн, хадгалж авч явсан хэрэгт буруутгаж байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж