Иракийн хорт бодисоор бохирдуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Иракийн хорт бодисоор бохирдуулж байна


Ирак дахь америк цэргүүд. Фото ©AFP
Иракийг орхин гарч байгаа Америкийн цэргийнхэн хорт бодисыг тус орноос авч явахгүй байгаа тухай The Times сонин Иракийн таван мужид хийсэн эрэн сурвалжилсан өгүүлэлдээ бичсэн байна. Энэ бол Пентагоны дүрэм журмыг шууд зөрчсөн үйлдэл гэж уг сонин онцолсон байна.

The Times сонинд бичснээр Иракийн нутаг дэвсгэрт зэвэрч гоожсон нефтийн бүтээгдэхүүнтэй каниструуд, хүчилтэй савнууд хүмүүсийн гэр оронд ойр хадгалагдаж байгаагаас гадна хаягдсан аккумляторуудыг усалгаатай тариалангийн талбайн ойролцоо хураасан байжээ. Орон нутгийн нэгэн эрхтэн Америкийн цэргийнхэн таван тонн орчим хаягдал үлдээсэн тухай бичиг баримтыг сэтгүүлчдэд үзүүлсэн байна.

Ирак дахь дэд бүтэц ба инженерийн ажиллагааг хариуцсан бригадын генерал Кендалл Кокс (Kendall Cox), одоо 14,5 тонн хаягдлыг устгах ажиллагааг шийдэж байна гэв. Америкийн цэргийг Иракаас татаж эхэлснээс хойш хэвлэлээр тэдний үлдээсэн хаягдал орон нутагт бохирдол болж байна гэсэн мэдээлэл улам их гарах болжээ. Экологийн байгууллагууд аль эрт 2003 онд Америкийн армийг экологийн хамгийн том бохирдуулагч гэж нэрлэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж