
Жил гаруй хугацаанд үргэлжилж буй 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн хүмүүст холбогдох маргааныг шүүх процесс дуусгавар болсон. МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажилласан шадар туслах нарын долоон хүнд шүүхээс ял оноож, хариуцлага тооцон, мөн энэ мөнгийг тараасныг үнэн зөвөөр мэдээлсэн сонгогчийн мөнгийг 10 дахин нугалж төлөх зэрэг хохирлыг барагдуулаад байгаа билээ. АН-аас нэр дэвшигчид МАН-аас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүний мандатыг хүчингүйд тооцож, энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс АН-ын зүгээс дээрх нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдсон учир энэ асуудлыг сонгуулийн хуулийн дагуу шийдвэрлүүлэх өргөдлийг арваннэгдүгээр сарын 9-нд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь аваачиж өгсөн юм. СЕХ хуулийн дагуу 30 хоногийн дотор өргөдөлд хариу өгөх ёстой бөгөөд энэ хугацаа нь дуусгавар болжээ. Харин одоогоор албан ёсны хариу ирүүлээгүй байна.
Л.ХАЛИУ