Тоглолт 88:75 харьцаагаар “Хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтод Д.Мөнхтүвшин багаа тэргүүлж, 22 оноо, есөн удаагийн самбараас бөмбөг авалт, хоёр блок шот гүйцэтгэсэн бол Cory Boone 16 оноо, 15 самбар, Э.Цэвэлдорж 15 оноо, 9 самбар, С.Пүрэвцэрэн 12 оноо, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.
Дашрамд, ”Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг Т.Санчирыг бүрэлдэхүүнээсээ хасч байгаагаа албан ёсоор МҮСБХ-нд мэдэгсэнээр лигийн журмын хүрээнд чөлөөт тоглогч болсон. Ингэснээр Т.Санчир “Сүхбаатар SBL Хүлгүүд” багаас тоглох албан ёсны эрхтэй болж байгаа юм. Тэрээр Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргоос буюу энэ сарын 16-наас эхлэн шинэ багийнхаа бүрэлдэхүүнд тоглоно.
Үндэсний супер лигийн ээлжит тоглолтууд өнөөдөр 18.00 цагт Спортын төв ордонд “Монторх” болон “Хүлгүүд” багийн тоглолтоор эхэлнэ. Мөн өнөөдөр “Аравтууд” баг “Гурвантамир”-тай тоглоно.