
Харин энэ талаар Н.Энхболдоос тодруулахад "Энэ асуудлаар дараа нь тайлбар хийнэ. Олон нийт хардах эрхтэй учраас юу гэж хардах нь тэдний эрх. Гэхдээ одоохондоо энэ асуудлаар тайлбар хийх боломжгүй байна" гэлээ. Н.Энхболдын хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, түүний оронд бүлгийн даргад нэр дэвшигчдийн нэрийг тодруулах эсвэл түүнийг суудалд нь үлдээх эсэх нь тодорхой болох юм. Н.Энхболд даргыг намын даргынхаа суудлаас татгалзах болсон шалтгааныг МАН-ын шинэ удирдлагуудтай холбох хүмүүс олон бий ч тэрээр энэ асуудалд дараа тайлбар хийнэ хэмээлээ.
Ш.ЧИМЭГ