Коби Брайнт эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Коби Брайнт эргэн ирлээ

Гэмтлийн улмаас багагүй хугацаанд сагсан бөмбөгийн будагтай талбайгаас хөндий байсан NBA-ын супер од Коби Брайнт өрсөлдөөний талбарт эргэн ирлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэмтлийн улмаас улирлын тоглолтыг өндөрлүүлж, плей-оффын шатыг өнжсөн түүний гэмтэл илааршсан тул ийнхүү өнөөдөр талбайдаа “Торонто Рэпторс”-ын эсрэг хийсэн тоглолтод оролцов. Хэдийгээр тоглолт 106:94 харьцаатай “Рэпторс”-ын ялалтаар өндөрлөсөн ч Коби Брайнт талбайд 28 минут тоглож, есөн оноо, найман удаа самбараас бөмбөг авч, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ.

“Лейкерс” дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар мягмар гаригийн үдэш “Финикс Санс”-ын эсрэг хийнэ.

Дашрамд, NBA-ын өнөө цагийн супер од Коби Брайнт эргэн ирснийг тэмдэглэж, NBA-ээс түүнд зориулсан видео бичлэг цацжээ. “Тавтай морил, Коби Брайнт” нэртэй дараах бичлэгт “Хар мамба” хочит Коби NBA-д хөл тавьсан 1996 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж