МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан. Тэрбээр ямар шалтгаанаар дээрх шийдвэрт хүрсэн талаараа мэдээлэл хийж байгаа юм. Харин түүний оронд хэн бүлгийн дарга болох талаар яригдаж эхэлсэн байна.
МАН-ын бүлгийн шинэ дарга болох магадлалтай хүмүүсийн дотор намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа аж. МАН-ын 27-р Их хурлаар баталсан шинэ дүрмээр намын дарга нь УИХ дахь бүлгийн даргаар ажиллаж болно гэсэн өөрчлөлт орсон байна. Мөн намын дэд даргаар өөр хүнийг томилох мэдээлэл байна.
С.ОТГОН