Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Худалдаа өсч байна

Хятадын Гуанси-Чуанын автономи ба АСЕАН-ы орнуудын хоорондын худалдааны эргэлт энэ жилийн эхний таван сард 2,21 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад худалдааны эргэлт 48,4 хувиар өссөн байна. Тухайлбал, АСЕАН-ы орнуудын импорт 710 сая ам.доллар буюу 52,5 хувиар, Хятадын мужийн экспорт нь 1,5 тэрбум ам.доллар болж, 46,6 хувиар тус тус нэмэгджээ.

Энэ хугацаанд талуудын хоорондын хилийн жижиг наймаа 1,36 тэрбум ам.доллар болон 49,8 хувьтай байгаа бол дахин боловсруулалтын барааны наймаа 80,01 сая ам.доллар болсон нь 2,1 дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Гуанси ба АСЕАН-ы хувийн үйлдвэрүүдийн импорт ба экспорт нь 42,7 хувиар өсөн 1,71 тэрбум ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж