Францын улсын өрийг дарахын тулд хуучны шилтгээнүүдийг зараад эхэлжээ. Тус орны эрх баригчид төрийн өмчийн 1700 байр байшинг зарж байна. Тэдний дунд хуучин шилтгээн, шато, хуарангууд болон Парис дахь орон сууцны байрнууд орж байгаа гэнэ.
Өнгөрсөн жилийн сүүлчээр 1,49 триллион еврод хүрсэн улсын өрөөсөө ийм аргаар хөнгөвчлөхийг эрх баригчид хүсч байна.
Гэхдээ зарагдсан мөнгөний зөвхөн 20 хувийг өрөнд өгч үлдсэнийг нь хөрөнгө оруулалтын бусад төслүүдийн хөгжилд ашиглах юм.
Зарагдахаар зарлагдсан байр байшингаас хичнээн хэмжээний мөнгө орж ирэх нь тодорхойгүй, харин сүүлийн дөрвөн жилд Францын сан хөмрөг төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн наймаанаас гурван тэрбумын орлого олж байжээ.
Саяхан бас нэг ийм наймааг Венецийн захиргаа 18 байшингийн худалдаа хийсний дотор Палаццо Диедо, Палаццо Градениго ба Палаццо Сан-Кашиано гэсэн гурван ордон байлаа. Нийт үнэ нь 82 сая евро болсон байжээ.