Оддын охин моодтой зэрэгцэн алхаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Оддын охин моодтой зэрэгцэн алхаж байна


Холливудын одод Том Круз, Кети Холмс нарын гурван настай охин Сури Круз шинэ үзүүлбэр үзүүлэв. Asda, GapKids ба Next брэндүүд өсгийтөй хүүхдийн гутал үйлдвэрлэж эхэлжээ.

Дэлхийн олон ээж нар тийм гутал охидын өсөлтөд хортой хэмээн түгшүүр дэлдэж байна. “Хүүхдийн дэлгүүрт харсан зарим гутлууд хүүхдийнх гэхээсээ багана тэврэн бүжиглэгч нарт илүү тохирмоор” гэж олон улсын Mumsnet чулгад оролцогч Жустин Робертс ярьж байна. “Бяцхан охидын бие галбир бүрэлдэн тогтож байгаа үед тийм гутал аюултай” гэж олон эмэгтэйчүүд сануулж байна.

Mumsnet чуулгыг Let Girls Be Girls хөдөлгөөн зохион байгуулсан ба тэдний зорилго нь хүүхдийн гутлын үйлдвэрлэгч нарыг өсгийтөй гутал үйлдвэрлэхээс татгалзуулах явдал гэнэ. Зарим ээж нар өсгийтөй шаахай хүүхдийг эрт “хөгшрүүлж” байна гэлээ.

Гурван см-ын өсгийтөй Disney Princess нэртэй бяцхан шаахай үйлдвэрлэгч Asdа  худалдан авагч нараас гомдол ирээгүй гэв. GapKids компани бүтээгдэхүүнээ аюулгүй байдлын бүх судалгааг дамжсан гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж