Өөх тосноос илүүтэйгээр нүүрс ус зүрхэнд муу гэж Данийн эрдэмтэд дүгнэлт хийжээ. Орхус хотын их сургуулийн эмнэлэгийн эрдэмтдийн явуулсан судалгаанд 53 мянган иргэн хамаарагдсан байна. Өөх тосны оронд гурилан бүтээгдэхүүний хоолны дэглэмийг барьсан хүмүүсийн 33 хувьд нь судасны бөглөрөл гарах эрсдэл ихэссэн байна. Харин цагаан талхыг улаан буудайн ба тарианы үрээр солих нь тэр эрсдэлийг багасгах хандлагатай тэд тогтоожээ.
Өнөөг хүртэл өөх тосыг аюултай гэж үзэж ирсэн бол гурилан бүтээгдэхүүний аюулын талаар ярьж байсангүй хэмээн эрдэмтдийн нэг Марианна Уре Якобсен ярив. Данийн эрдэмтэдийн дүгнэлтийг Харвардын их сургуулийн профессор Фрэнк Хью дэмжээд баруунд тогтсон өөх тос хэрэглэх нь эрсдэлтэй гэсэн үзлийг өөрчлөх хэрэгтэй гэжээ. "American Journal of Clinical Nutrition" сэтгүүлд бичснээр барууны орнуудын хоол хүнсэнд цагаан талх, сахар, пицца, цагаан будаанд байгаа боловсруулагдсан нүүрс-ус давамгайлж байгаа ажээ. Гэхдээ өөх тос ба амархан боловсруулагдах нүүрс-ус эцсийн эцэст зрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй.