Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар" чуулгын их танхимд тоглосон билээ.
"Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон Дээгийгийн “Улаанбаатарын үдэш” тоглолт нь тус чуулгын хамт олонтой тоглож буй анхны, түүний зургаа дахь бие даасан тоглолт нь байсан. Түүний тоглолт чуулгын уран бүтээлчидтэй хамт нийслэлийн сор болсон дуунуудыг эгшиглүүлж, шинэ жилийн уур амьсгалыг үзэгчиддээ хүргэсэн. Тэгвэл хийлч бүсгүй энэ сарын 9-ны өдөр буюу маргааш ОХУ-ын Эрхүү хотын Н.П.Охлопковын нэрэмжит драмын театрын тайзнаа тоглохоор болсон байна. Түүний Эрхүү хотноо хийх тоглолтод Улаанбаатар чуулгын уран бүтээлч хамт олон багтсан бөгөөд тэд ийнхүү “Улаанбаатарын үдэш” тоглолтыг Оросын ард түмэнд толилуулахаар болжээ.
"Улаанбатарын үдэш" тоглолтын фото агшнаас хүргэж байна.