Баяндэлгэр сумын иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.08-нд нийтлэгдсэн

Баяндэлгэр сумын иргэдтэй уулзлаа

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.12.08

– УИХ-ын гишүүн Зоригт Сүхбаатар аймгийн сум багийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилж байна. Багийн иргэдэд тулгамдаж байдаг асуудлын нэг нь үүрэн телефоны сүлжээ байдаг. Энэ асуудлыг 2014 онд бүрэн шийдэж малчид гэрээсээ утсаар ярих боломж бүрдэх юм байна.

– УИХ-ын гишүүн Зоригт тойрогт энэ сарын 3, 4-нд Баяндэлгэр сумын 5 баг болон төвийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцжээ. Тус сумын хувьд сургуулийн байр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварт орсон ч энэ жил ашиглалтанд ороогүй учраас стандартын бус газар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаагаа уулзалтын үеэр хэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулийн бодит байдалтай танилцсан байна.

– Өнөөдөр цагдаагийн ахлагч нарын баярын өдөр тохиож байна. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн 50-60 гаруй хувийг цагдаагийн ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг.  Тус хэлтсээс ахлагч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж хийх ажлуудаа төлөвлөн ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан ажилласан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

– Соёлын биет бус өвийн бүртгэл явагдаж байгаа. Монгол улсын хэмжээнд 5 бүлгийн 82 төрлийн соёлын биет бус өв байдаг. Сүхбаатар аймаг 2010 оны аймгийн Засаг даргын захирамжаар булш, хиргэсүүр, туурь зэрэг 800 гаруй өвийг бүртгэж баримтуулжээ.

BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж