Epub өргөтгөлтэй номыг Android дээр яаж унших вэ?

Хуучирсан мэдээ: 2013.12.08-нд нийтлэгдсэн

Epub өргөтгөлтэй номыг Android дээр яаж унших вэ?

Магадгүй таны найз чинь iPad, iPhone дээрээ зөндөөн олон номтой харагддаг уу? Тэгвэл та ч гэсэн өөрийнхөө android хэрэгсэл дээрээ тэдгээр номнуудыг FB READER хэмээх application-ны тусламжтайгаар унших боломжой. FB READER нь epub, rtf, fb2, html өргөтгөлтэй файлуудыг дэмжинэ.

Заавар:

1. Таны утас интернэтэд холбогдсон байх ёстой.

2. Play Store (шинэчлэл хийгдээгүй бол Market гэж байгаа) – руу орно. Бүртгэлгүй бол Creat дарж бүртгүүлнэ.

3.  Search хэсэг дээр  fbreader гэж хайлт хийн, install дээр дарж суулгана. (Хэрвээ суугдахгүй байвал Settings>>Applications>>Unknown sources –ийг идэвхижүүлнэ)

Уг арр-ыг компьютертоо татаж аваад SD картаар суулгах бол эндээс өөрийн утсанд тохирох хувилбарыг татаж авна уу.

3. Номоо эндээс татаж авна. 60 орчим монгол хэлтэй ном байгаа (winrar эсвэл zip7-оор задлана)

4. Татаж авсан номнуудаа утсандаа хуулна. ( Bluetooth-ээр, SD картандаа, USB-ээр )
   
Зурган тайлбар:


Харагдах байдал (Screenshot)
Улаанаар дугуйлсан хэсэгт дарна



Хажуу тийш нь гүйлгэж уншина.

Та хүсвэл Settings хэсэгрүү орж харагдах байдал болон уншихад өөрт эвтэйхэн байдлаар тохиргоо хийж өгч болно. 

Бэлтгэсэн: www.intech.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж