Хорват улсын нийслэл Загреб хотноо “Golden Spin Zagreb” тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс олимп, дэлхийн аварга БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юүна 204.49 оноогоор тэргүүлсэн байна. Харин дэлхийн хоёр удаагийн аварга Японы Мики Андо (176.82 оноо), ОХУ-ын Елизавета Туктамышева (169.24 оноо) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
болсон.
Сочигийн өвлийн олимпийн өмнөх томоохон сорил бол “Grand Prix Final” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы Фүкүока хотноо боллоо. “Grand Prix Final” тэмцээнд Японы Мао Асада түрүүлж, тус тэмцээний дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Мао Асада 204.02 оноо авснаар алтан медаль хүртжээ. Харин ОХУ-ын залуу уран гулгагч Юлия Липницка, дөрвөн тивийн аварга АНУ-ын Эшли Вагнер нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Шилдэг зургаад ОХУ-ын дөрвөн гулгагч оролцсоноос Юлия Липницка л медалийн тавцанд зогсож, тус тэмцээний анхны медалиа хүртлээ. Харин Елена Радионова, Анна Погорилая, Аделина Сотникова нар удаах байруудад орсон байна.
Эрчүүдийн ганцаарчилсан төрөлд "Grand Prix Final”-д гурав дахь удаагаа оролцож байгаа Японы Юүзүри Ханю анх удаа түрүүллээ. Харин удаах байрт Канадын Патрик Чан, Японы Нобунари Ода нар шалгарч мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.