Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс хойш эхэлж Монгол Улсын 2010 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн
2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний
хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар Тогтворжуулалтын сангаас илүү гарсан хэсгийг хөгжлийн банканд шилжүүлэн зарцуулах эрх зүйн орчин, дагалдан гарах үр дагавар зэргийг голлон яригдсан бөгөөд Хөгжлийн банк байгуулах шаардлагатай эсэх, үүсгэн байгуулагч нь “Эрдэнэс МЖЛ”, Хөгжлийн банк байх нь оновчтой эсэх талаар ярилцлаа.
Дээр дурдсан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай 30 гаруй зүйл заалт дээр санал хураалт аван санал дүгнэлтийг гаргаснаар Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж байгаа бөгөөд өнөөдрийн байнгын хороодын хурал ийнхүү өндөрлөж байна.
Б.Энхмандах