Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ эхэллээ

Шатрын рапид болон блиц төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Арванхоёрдугаар сарын 6-8-д үргэлжлэх тус тэмцээнд тамирчид швейцарь системээр есөн өрөг тоглох ба рапидын төрөлд 15 минут+10 секунд, блиц төрөлд 3 минут+2 секундын нэмэгдэлтэй тоглох юм. Тэмцээнд Монголын шатрын холбооноос өнгөрсөн аравдугаар сарын 1-нд гаргасан чансааны жагсаалтаар эрэгтэй 2000-аас дээш, эмэгтэй 1750-аас чансаатай шатарчид оролцож байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд  Их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, ОУМ Г.Мөнхгал, Н.Баттулга, П.Жигжидсүрэн, ФИДЕ мастер У.Насанжаргал, М.Гүнбаяр, С.Ган-Од, Эмэгтэй их мастер Т.Батчимэг гээд шилдэг 37 шатарчин, эмэгтэйчүүдийн ангилалд  Эмэгтэй ОУМ Д.Янжиндулам, Б.Анхчимэг, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Ц.Мөнхчулуун, Б.Ану гээд шилдэг эмэгтэй 16 шатарчид өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнийг Монголын шатрын холбооноос томилсон шүүгчдийн баг шүүж, ФИДЕ болон МоШХ-ны дүрмийн дагуу зохион байгуулна.

Блицийн улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

12-р сарын 6-ны өдөр:

17.30 – 17.45    Тэмцээний нээлтийн ажиллагаа
17.45 – 18.00    Тэмцээний дүрэм танилцуулах
18:00 – 18:10    1-р өрөг
18:15 – 18:25    2-р өрөг
18:30 – 18:40    3-р өрөг
18:45 – 18:55    4-р өрөг
19:00 – 19:10    5-р өрөг
19:10 – 19:20    6-р өрөг

12 дугаар сарын 7-ны өдөр:

10:00 – 10:10    7-р өрөг
10:10 – 10:20    8-р өрөг
10:20 – 10:30    9-р өрөг
10.45 – 11.15    Тэмцээний хаалтын ажиллагаа

Рапидын улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

12 дугаар сарын 7-ны өдөр:

13:00 – 13:50    1-р өрөг
14:00 – 14:50    2-р өрөг
15:00 – 15:50    3-р өрөг
15:50 – 16:10    Завсарлага
16:10 – 17:00    4-р өрөг
17:10 – 18:00    5-р өрөг

12 дугаар сарын 8-ны өдөр:

10:00 – 11:00    6-р өрөг
11:00 – 12:00    7-р өрөг
12:00 – 13:00    Завсарлага
13:00 – 14:00    Бодлого бодолтын УАШТ 2013
14:00 – 15:00    8-р өрөг
15:00 – 16:00    9-р өрөг
16:00 – 16:30    Хаалтын ажиллагаа

Б.БАТМӨНХ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж