Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Дээрх санаачилгын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт 15.00 цагт УИХ-ын гишүүдтэй уулзахаар болсон байна.
“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган нь Монгол Улсын ойрын ирээдүйг тодорхойлж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс хийх шаардлагатай зүйлсийг нэрлэж, салбар бүрээр нь хэлэлцүүлсэн билээ. Үүний хүрээнд УИХ дахь нам, эвслийн бүлгээс “Том төрөөс ухаалаг төр рүү” хэрхэн шилжих талаар, боловсруулах шаардлагатай хууль эрх зүйн орчин зэргийг судлах ажлын хэсгүүд байгуулагдаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь нам эвслийн бүлгийн төлөөлөл гишүүдтэй уулзаж ярилцсанаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганы үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх юм байна.
Ш.ЧИМЭГ