“Эрдэнэдрийлинг” гурав дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

“Эрдэнэдрийлинг” гурав дахь хожлоо авлаа

Сагса бөмбөгийн Үндэсний супер лигийн хуваарийн дагуу баасан гаригт гурван тоглолт болох ёстой байсан ч Спортын төв ордны сагсан бөмбөгийн шит хагарсан шалтгаанаар ердөө нэг л тоглолт болжээ. Энэхүү тоглолт “Говь-Алтай Монторх” болон “Увс Эрдэндрийлинг Ригс” багийн хооронд өрнөж, 109:91 харьцаатай “Эрдэнэдрийлинг”-ийн ялалтаар өндөрлөсөн байна.

Тоглолт эхнээсээ л  хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн давамгайлал дор өрнөж, тэд улирлын гурав дахь хожлоо авсан юм. Тус багийн тоглогчдоос С.Өрнүүнбилэг 26 оноо, 15 удаагийн самбараас бөмбөг авалт, С.Эрдэнэдалай 20 оноо, 10 самбар, Chris Moore 12 оноо, 6 блок, Б.Баярбат 6 оноо, 10 оновчтой дамжуулалт, Corey Bethea 17 оноо авчээ. Харин “Говь-Алтай МонТорх” багаас Н.Нямбаяр багаа тэргүүлэн 26 оноо, 8 самбар авсан бол, Quinton McDuffie 22 оноо, 8 самбар, Б.Батзолбоо 18 оноо, 8 самбар, 9 бөмбөг таслалт хийж, трибль дабль хийх тун дөхжээ. “МонТорх” багийн хувьд бүрэлдэхүүнээ сайжруулахаар хэд хэдэн монгол тоглогч, мөн легионер тамирчин авчрахаар ажиллаж байгаа гэдгийг дасгалжуулагч Ж.Отгондарь дуулгасан юм.

Энэ тоглолтын дараа “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Сүхбаатар SBL Хүлгүүд” багууд тоглох байсан ч бие халаалтын үеэр “Аравтууд” багийн легионер тоглогч Аundrа Williамs тохолт гүйцэтгэх үер шит хагарч, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тус хоёр багийн тоглолт маргааш 20.00 цагт Спортын төв ордонд болох аж.

Т.МАША







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж