Зам ашигласны төлбөр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

Зам ашигласны төлбөр нэмэгдлээ

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмыг нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн сард баталсан. Энэхүү журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Шалган бүртгэх товчоогоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг 1000-5000 төгрөгийг хооронд авахаар болжээ. Ингэхдээ  зорчигч тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд суудлын тэрэгнээс 1000 төгрөг, ачааны тээврийн хэрэгслээс 1000-5000 төгрөгийн хураамж авах юм байна.

Харин нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс суудлын авто машинаас 20-40 мянган төгрөг, ачааныхаас 30-70 мянган төгрөгийн хураамж авахаар болжээ. Мөн авто зам ашигласны төлбөрийг автобусаас 40-60 мянга төгрөгийн хооронд авахаар журамлажээ.


С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж