БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга, Өвөр Монголын өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ху Чиньхуа энэ сарын 17-20-нд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Тэрбээр төлөөлөгчдийнхөө хамтаар маргааш 10.30 цагт Улаанбаатар хотод ирэх юм байна.
УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүүгийн урилгаар хүрэлцэн ирэх ноён Ху Чуньхуа нь айлчлалынхаа хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Шадар сайд М.Энхболд нарт бараалхах аж. Түүнчлэн Улаанбаатар хотоос зүүн зүгт 58 км зайд орших Монгол-Хятадын хамтарсан Улаан цементийн үйлдвэрийн барилгын ажил, Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Их үйлсийн эрэлд” орон сууцны хорооллын барилгын ажилтай танилцах юм байна.
Г.Дарь