БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний -100 кг-ийн
жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр алтан
медаль хүртлээ.
Олимпийн
алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд
БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын
Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад
байсан юм.
БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд
манай улс 19 тамирчин илгээсэн.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 52 кг-ийн
өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн.
Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн “Гран при” тэмцээнийг хоёр алтан
медальтай эх орондоо ирэх нь.
Б.БИЛЭГ